Хясааны нулимас

Эрт урьд цагт нэгэн бяцхан хясаа амьдардаг байжээ.Шүрэн ойн доор суун хажуугаар нь өнгөрөх өнгө өнгийн загасыг харан өдөр хоногийг өнгөрөөдөг байв.

Шинэ эзэн хаан тодруулсан нь

Xолын xол наран ургах зүгийн тэртээx нэгэн оронд насан буурал болсон эзэн хаан суудал залгамжлах xaн xүүг сонгох эрэлд гарснаа зарлаж гэнэ.

Баян эрийн дөрвөн эхнэр

Маш баян нэгэн худалдаачин эр дөрвөн эхнэрийн хамт амьдран суудаг байжээ. Хэдийгээр дөрвөн эхнэртэй ч хамгийн бага эхнэртэй ухаангүй хайртай бөгөөд түүнийгээ сайхан бүхнээр тэтгэж, чамин бүхнийг авч өгнө. Гэвч хайртай эхнэр нь түүнд өгөөд гийгүүлээд байдаг зүйл алга байлаа.

Цэцэн тэнэг хоёр

Урьд нэг хаан цэцэн тэнэг хоёр түшмэлтэй байжээ. нэг өдөр түшмэдээ шалгахаар дуудан ирүүлээд түшмэлээсээ: -Миний сахал их ургадаг болло. үүний учир юу вэ? гэвэл цэцэн түшмэл: -Язгуур сайт хүнийх учир болой гэв. тэнэг түшмэл: -Жам юмаа гэжээ. Маргааш нь дуудаж ирүүлээд. -Хуш мод ягааад мөнх ногоон байдаг вэ? гэвэл цэцэн нь: -Модны дотор тусгай мод байдаг бөгөөд, язгууртай мод учраас болой гэжээ. Тэнэг түшмэл нь: -Жам юмаа гэжээ. Нөгөөдөр нь дуудаж ирүүлээд: -Хун шувуу яагаад сайхан дуутай вэ? гэвэл. Цэцэн түшмэл нь: -Урт сайхан хүзүүтэй тул сайхан дуутай гэв. Тэнэг түшмэл нь: -Жам юмаа гэжээ. Ингэхэд хаан тэнэг түшмэлээсээ: -Чи ер нь дандаа л жам юм гэх энэ ер нь нь юу гэсэн үг вэ? гэвэл тэнэг түшмэл нь:

Гутал шүтээн болсон нь

Зуны халуун цаг байсан тул Баадай халууцан ядарсан ажээ. Гэтэл түүний замд нэгэн жижиг мөргөлийн дацан байсанд мөргөх далимаар орж сэрүүцэхээр шийдээд Баадай тэр дуганд орвол тахилч лам нь түр гадагш гарсан учир эзгүй байж гэнэ. Тэгэхэд нь Баадай “Намайг хулгайч орж ирэв хэмээн эндүүрэх магадгүй” гэж болгоомжлон буцаад гарах гэтэл гаднаас тахилч лам ирж яваа бололтой хөлийн чимээ гарсанд Баадай сандрахдаа том бурханы нь араар орж нуугдав гэнэ. Тахилч лам бурхандаа зул өргөж эхлэх энэ үед Баадай найтаах аюул тохиолдсонд арга буюу найтаасанд тахилч лам “Бурхан минь амь оров” хэмээн эндүүрч “Бурхан минь өршөө!” гэж залбиран хашгирсанд Баадай